Ken. - ийн Блог : Оюун цэнгээх бодлогууд. /8/

Оюун цэнгээх бодлогууд. /8/

1. Эрт урьд цагт Аниме, Анчин гэдэг ах дүү хоёр байжээ. Аниме даваа, мягмар, лхагва гарагт үргэлж худлаа ярьдаг. Харин үлдсэн гаригт нь үргэлж үнэн ярьдаг. Анчин мягмар, пүрэв, бямбад худлаа ярьдаг боловч бусад өдрүүдэд үнэн хэлдэг ажээ.  Нэгэн удаа би тэр хоёртой тааралдаад хооронд нь ялгаж чаддаггүй. Ингээд би нэгнээс нь:

-Чиний нэр хэн бэ? гэхэд

-Аниме гэж намуухан хэлэв.

-Өнөөдөр ямар гараг вэ? гэж үргэлжлүүлэн асуувал

-Өчигдөр ням гараг байсан гэж хэллээ.

-Маргааш баасан гараг гэж нөгөө нь хошуу нэмлээ.

-Хүлээгээрэй... би гайхаж сая хариулснаас нь

-Чи үнэн хэлж байна уу? гэхэд

-Би лхагва гарагт үргэлж үнэн ярьдаг гэв.

Ингээд тэр хоёр цааш явлаа. Энэ хариултуудаас би эргэлзэлгүй шууд тэдний нэрсийг нь олж мэдэв. Аль нь Аниме, аль нь Анчин бэ? Энэ өдөр ямар гараг байсан бэ?

Эхлээд хариулсан хүнийг Аниме гэе. Тэгвэл энэ өдөр тэр үнэн ярина. Түүний удаах хариулт нь бас үнэн тул яриа Даваа гарагт болжээ. Бодлогын нөхцөлд Аниме Даваа гарагт худал ярьдаг тул зөрчил үүсч байна. Эндээс эхний хариулагч нь Анчин байна. Анчин "Миний нэр Аниме" гэж худал хэлсэн учраас энэ яриа Мягмар, Пүрэв, Бямба гарагийн аль нэгэнд нь болжээ. Одоо Аниме-ийн хэлсэн үгийг авч үзье. Аниме маргааш Баасан гараг гэж хэлсэнд итгэж болох уу? Дараа нь Аниме "Би Лхагва гарагт дандаа үнэн ярьдаг" гэж хэлсэн. Даваа, Мягмар, Лхагвад Аниме худлаа хэлдгийг бид бодлогын нөхцлөөс мэднэ. Эндээс харахад Аниме-ийн хэлсэн энэ хоёр өгүүлбэр хоёуулаа худлаа. Тэгэхээр яриа нь Даваа, Мягмар, Лхагва гарагийн аль нэг нь болжээ. Энэ дүгнэлтийг өмнөх дүгнэлттэй харьцуулж энэ яриа болсон ганц өдөр нь Мягмар гараг гэсэн дүгнэлтэнд хүрэхэд амарахан байна. Иймд эхний хариулагч Анчин, хоёр дахь нь Аниме ба энэ яриа Мягмар гарагт болжээ.

2. Гого блогийн блогчид маань орос, англи хэлтэй. 900 хүн орос хэл, 700 хүн англи хэл мэддэг ба 235 хүн энэ хоёр хэлийг хоёуланг нь мэддэг бол гого блог нийт хэдэн блогчтой вэ?

900+700-235=1365

3. Гурван цагдаа эхнэрүүдийнхээ хамт гол гатлах болжээ. Гол дээр хоосон завь байх ба зөвхөн 2 хүний багтаамжтай. Хатагтай нар их эрх танхил тул голын эрэг дээр нөхөргүйгээр бусад цагдаагийн хажууд үлдэх, өөр цагдаатай нэг завинд сууж явж чаддаггүй гэнэ. Одоо яах вэ? Гэвч тэд энэ бүх нөхцлийг хангаж байхаар голыг гаталж чаджээ. Тэд яаж гаталсан бэ?

Эхлээд хоёр хатагтай гол гатлана. Тэгээд нэг хатагтай нь эргэн ирж гуравдахь хатагтайг авна. Дараа нь нэг хатагтай эргэн ирж өөрийнхөө нөхөртэйгөө эрэг дээр үлдэж нөгөө хоёр цагдаа өөрсдийнхөө хатагтай руу явна. Ингээд нэг цагдаа нь өөрийнхөө хатагтайг явуулж үлдсэн хатагтайг авна. Өөрийн цагдаа байх хатагтайг эрэгт үлдээн нөгөө хатагтай голоор гатлан өөрийнхөө цагдааг авч ирнэ.

4. Эрт урьдын цагт Жангар баатарын 24 туслахыг мангас баривчилж өөрийнхөө гянданд хорьжээ. Уг гяндан нь квадрат хэлбэртэй ба хана бүрд гурав, гурваар байрлуулсан 8 зооринд тэнцүү тоогоор хуваан хорьжээ. Мангас зөвхөн 10 хүртэл тоолж чаддаг гэнэ. Мангас орой бүр ирж тоолдог ба хана бүрийн дагуу байрлах гурван зооринд 9 хүн байвал санаа амардаг байжээ. Эдгээр баатрууд нэгэн уран арга сэтгэн 3 хүнийг оргуулав. Ингэхдээ тэд үлдсэн хүмүүсээ хана бүрийн дагуу 9 байхаар байрлуулцгаав. Хэсэг хугацааны дараа явсан баатрууд нь 3 баатрын хамт дахин зургуулаа гянданд ирцгээв. Ингээд 27 баатар зоориндоо бас л хана бүрийн дагуу 9 хүн байхаар байрлажээ. Мангас ирж тоолж үзээд бас л хууртаж гэнэ. Ингээд энэ үлгэрт Жангар мангасыг хэрхэн ялсаныг өгүүлдэг билээ. Үлгэр хэдий ингэж төгсөдөг боловч баатрууд хэрхэн хүмүүсээ байрлуулж байсан нь хачирхалтай. Та бодоод өгөөч?

Эхлээд агуйд 21 баатар үлдсэн. Тэднийг хана бүрийн дагуу 9 баатар байхаар олон янзаар байрлуулж болно. Тэдгээрийн дотроос нэг байрлалыг доорх зурагт үзүүлэв.

 4  1  4
 1  2
 4  2  3

Хоёрдугаар тохиолдолд 27 баатарыг яаж байрлуулахыг доорх зурагт үзүүлэв.

 2  5  2
 5  4
 2  4  3

5. Барилгын тоосго 4 кг жинтэй. Тэгвэл урт, өргөн, өндөр нь 4 дахин бага мөнхүү материалаар хийгдсэн тоглоомоон тоосгоны жин хэд байх вэ?

Бүх хэмжээ нь дөрөв дахин бага тул жин нь 1кг байна гэж зарим хүмүүс бодож болох л юм. Тэгвэл энэ хариу тун буруу шүү. Тоглоомон тоосго ердийн тоосгоноос зөвхөн уртаараа дөрөв дахин богино бол 1 кг байна шүү дэ. Харин тоглоомон тоосго маань дөрөв дахин богино, дөрөв дахин нарийн, мөн дөрөв дахин нимгэн байж таарах тул түүний эзэлхүүн 4х4х4=64 дахин бага байна. Хийж буй материал нь ижил тул жин нь ч гэсэн 64 дхаин бага байх нь ээ. Иймд 4000гр:64=62,5гр жинтэй юм байна.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Билгээ

1. Аниме даваа
2. 1365
3. Эхлээд 2 цагдаа явна араас нь 2 эхнэр,, цагдаагийн эхнэр бууж нөгөө цагдаа эхнэртэйгээ буцаж явна тээл дараа нь яг саяных шиг

Билгээ

5. 62,5 гр

Зочин

4. сайн ойлгоддоггүйээ өгүүлбрийг нь 3 булангийн гяндангаас нэг нэг хүн зугтаж болох юм байна мөн үү

Билгээ

4. сайн ойлгоддоггүйээ өгүүлбрийг нь 3 булангийн гяндангаас нэг нэг хүн зугтаж болох юм байна мөн үү

SpySec

1. Эхний нөхөр бол Анчин, хоёр дахь (Маргааш баасан гараг гэж хэлсэн) нөхөр бол аниме. Энэ өдөр хоёулаа худлаа ярьж байсан болохоор 2 дахь өдөр

SpySec

2. 900+700-2*235 = 1130 хүнтэй

SpySec

4000/64=62.5 грамм

AntiDotE

Нэгдэхийг бол Spysec зөв бодож. Хоёрдохыг бол Bilgee зөв бодож.
Гуравдахыг би зөв бодчихъё.
Бодлогын өгөгдлөөс харахад хатагтай нар бусад хатагтай нартай хамт үлдэх болон ганцаараа завиар явах тохиолдолууд боломжтой байна.
Иймд эхлэн эхний хос гол гатлан эхнэрээ үлдээн, цагдаа эргэж ирнэ. Дараа нь дараагийн хос мөн адил явж эхнэрээ үлдээн, цагдаа эргэж ирнэ. Дараа нь ч мөн адил сүүлийн хос гол гатлан цагдаа эргэж ирнэ. Нэг талд 3 цагдаа, нөгөө талд 3 эхнэр ялгарсан байна. Энэ үед 2 цагдааг завинд суулган нөгөө эрэгт буулган, тэр 2н хос биш хатагтайг завиар буцааж, өөрийн нөхөр болох цагдааг аван гол гаталсанаар бүгд гаталчих юм шдээ.
Тавдахыг бас л Bilgee зөв бодож.
Харин дөрөвдэхийг бодож байна :D.

AntiDotE

Дөрөвдэх бодлогын хувьд хана бүрт 3 нийт найм гэсэн учир булан бүрт нэг нэг өрөө байсан байна. Буланд буй учир тухайн 2 хананыхаа аль аль хананд оруулж тоолж болно.
За тэгээд хэрхэн ямар байж болохыг би аль нэг булангийн хананаас эхлэн нар зөв эргэх байдлаар дараалуулаад биччихье.
Эхлээд 3 оргосон учир 21 байх ёстой: 7 1 1 2 6 2 1 1 гэсэн формац.
Сүүлд 3 нэмж ирсэн учир 27 байх ёстой: 1 4 4 5 0 5 4 4 гэсэн формац.
Мангас 10-с илүү тоо мэдэхгүй, аль өрөөнд хэд байх нь хамаагүй тул энэ хангалттай нөхцөл.

MES POSTZ

Бодын шийр яг дөрөв байжээ. Хюү хюү хюү. Би арай оройтож дараагийхад нь үнэн гүчийг үзнээ

??? (зочин)

3. dah bodlogo n jaahan tolgoi irguuj bna xxa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)