Ken. - ийн Блог : Өгүүллэг. /1/

Өгүүллэг. /1/

Өнөөдрөөс эхлэн өгүүллэг оруулахдаа орчуулж тавьж байхаар шийдлээ. Хэл сурахад том түлхэц өгдөг зүйл бол орчуулга шүү дэ. Эхэндээ алдаа мадаг их л гарах байх, та бүхэн засч залруулж надад туслана биз дэ.

http://giscenter.isu.edu/grfx/flag_mongolia.gif

Зарим үед чиний хамгийн том дутагдал хамгийн том давуу тал чинь болох үе бий. Томоохон авто машины ослоор зүүн гараа алдсан хэрнээ жудо сурахаар эрс шийдсэн аравхан настай хүүгийн түүхийг жишээ болгон сонирхуулья л даа.

Тэр хүү нэгэн настайвтар япон багшид шавь оржээ. Хүү өөрөө ч төсөөлж байгаагүйгээр амжилттай суралцаж эхлэв. Гурван сарын турш заахдаа багш нь түүнд зөвхөн нэг л хөдөлгөөн заадаг байв.

"Багшаа," хэмээн хүү гайхсан байдалтайгаар асуун, "та надад өөр хөдөлгөөн заахгүй юм уу?".

"Чиний мэдэхээр энэ бол зөвхөн нэг л хөдөлгөөн, гэхдээ энэ хөдөлгөөн л зөвхөн чамд хэрэгтэй ганц хөдөлгөөн байх болно." хэмээн багш нь хариулав.

Хэдий багшийнхаа хэлснийг сайн ойлгоогүй ч гэсэн тэр хүү багшдаа итгэсээр цааш үргэлжлүүлэн суралцав.

Хэдэн сарын дараар, багш нь түүнийг анхных нь тэмцээнд оролцуулав.

Харин түүнийг гайхшируулсан зүйл нь тэрээр эхний хоёр барилдаандаа төвөггүйхэн ялав. Гурав дахь барилдаан жаахан удааширч эхэлсэн авч хэсэг хугацаа өнгөрөхөд өрсөлдөгч нь тэвчээр алдан хайнга хөдөлснөөр хүү ялалтыг авчээ. Хүрсэн амжилтандаа итгэж ядан байсан тэрээр нэг л мэдэхэд аваргын төлөө барилдах болчихсон байв.

Харин энэ удаад түүний өрсөлдөгч түүнээс том, хүчтэй бөгөөд туршлагатай нэгэн байв. Ихэд удалгүй хүүг өрсөлдөгч нь илт давамгай ялж эхлэв.

Түүнийг бэртчих вий гэсэндээ шүүгч тоглолтыг түр завсарлав. Тэрээр тоглолтыг зогсоох гэж байсан хэдий ч хүүгийн дасгалжуулагч эсэргүүцэн:

"Хэрэггүй, түүнийг үргэлжлүүлэн барилдуул" хэмээв.

Барилдаан үргэлжлээд удаагүй байхад, түүний өрсөлдөгч ноцтой алдаа гарган хамгаалалтаа сулруулжээ. Тэрхэн зуур хүү өөрийн ганц чаддаг хөдөлгөөнөө хийн түүнийг шидэв. Ингээд хүү энэ тэмцээнд ялсан бөгөөд аваргын цомыг хүртсэн билээ.

Гэрлүүгээ буцах замдаа хүү багштайгаа барилдсан барилдаан болгон, хийсэн хөдөлгөөн бүрийнхээ талаар ярилцан явав. Гэнэт хүү байж ядаж байсан сэтгэлийн хөдөлгөөнөө ил гарган багшаасаа асуув:

"Багшаа, би яаж ганцхан хөдөлгөөн мэддэг байж энэ тэмцээнд түрүүлчихэв ээ?"

"Чамайг энэ тэмцээн түрүүлэхэд нөлөөлсөн хоёр том хүчин зүйл бий," хэмээн багш нь хэлээд. "Эхнийх нь гэвэл чи жудогийн хамгийн хэцүү шидэх элементүүдийн нэгт бараг л гаршсан, хоёрт гэвэл чиний сурсан шидэх хөдөлгөөнийг хамгаалах ганцхан боломж нь чиний зүүн гарнаас зуурах юм." гэжээ.

Ингээд хүүгийн хамгийн том дутагдал нь түүний хамгийн том давуу тал болон хувирчээ.

http://cache.virtualtourist.com/891549-American_flag-United_States_of_America.gif

Sometimes your biggest weakness can become your biggest strength. Take, for example, the story of one 10-year-old boy who decided to study judo despite the fact that he has lost his left arm in a devastating car accident.

The boy began his lesson with an old Japanese judo master. The boy was doing well, so he couldn't understand why, after three months of training, the master had taught him only one move.

"Master," the boy finally asked, "shouldn't I be learning more moves?"

"This is the only move you know, but this is the only move you'll ever need to know," the master replied.

Not quite understanding, but believing in his teacher, the boy kept training.

Several months later, the master took the boy to the first tournament.

To his surprise, the boy easily won his first two matches. The third match proved to be more difficult, but after some time, his opponent became impatient and charged; the boy deftly used his one move to win the match. Still amazed by his success, the boy was now in the finals.

This time, his opponent was bigger, stronger, and more experienced. For a while, the boy appeared to be overmatched.

Concerned that the boy  might get hurt, the referee called a time-out. He was about to stop the match when the master intervened.

"No," his master insisted, "let him continue."

Soon after the match resumed, his opponent made a critical mistake; he dropped the guard. Instantly, the boy used his move to pin him. The boy had won the match and the tournament. He was the champion.

On the way home, the boy and his master reviewed every move in each and every match. Then the boy summoned the courage to ask what was really in his mind.

"Master, how did I win the tournament with only one move?"

"You won for two reasons," the master answered. "First, you've almost mastered one of the most difficult throws in all judo. Second, the only known defense for that move is for your opponent to grab your left arm."

The boy's biggest weakness had become his biggest strength.

http://www.ri.net/schools/Smithfield/gms/walls/angel2/flag.gif

有的时候, 你最大的弱势可以变成你最强的优势。以一个10岁男孩的做事为例。这个男孩再一次严重的车祸中失去了左臂,但他仍然决定学习柔道。

男孩从师于一位年长的日本柔道大师。孩子练得很好,但他不明白,为什么在三个月的训练中,师傅始终只教了他一个动作。

“师傅, ” 男孩终于忍不住问道,“我是不是可以多学几个动作了?”

师傅回答说: “这是你唯一学会的动作,也是你唯一需要学习的动作。”

男孩虽然不理解,但他非常信任师傅,于是继续训练。

几个月后,师傅带几个男孩去参加首次锦标赛。

令男孩感到意外的是,他轻松赢了头两场比赛。第三场比赛确实要困难许多,但是比赛僵特一段时间后,他的对手没有了耐心,问他冲过来。这个孩子机敏地便用他学过的唯一的一抬赢得了比赛。尽管对自己的成功困感不解,他还是进人了决赛。

这一次,对手更高大,更强壮,也更有经验。有那么一阵,男孩似乎被压倒了。

考虑到男孩可能会爱伤,裁判叫了暂停。他正准备中止比赛,却被男孩的师傅阻止了。

“不要停,”师傅说,“让他继续比。”

比赛重新开始后天久,男孩的对手就犯了一个致命的错误:丧失了警惕。男孩立即用自己的那一招把对手摔倒在地并便其后背着地。男孩赢了这场比赛,并夺得了冠军。

回家的路上,男孩和师傅重温了每一场比赛里的每一个动作,然后他鼓起勇气道出了心中的困感。

“师傅,我怎么会用一个动作就赢得了锦标赛呢?”

“你获胜有两个原困,”师傅回答道,“第一,你已经基本掌握了柔道当中最难学的一种摔法。第二,要破解你的这一招,已知的唯一办法是你的对手抓住你的左臂。”

就这样,男孩最大的弱势变成了他最大的优势。


start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
JT (зочин)

erotik oguulleg oruularai :D

hey (зочин)

jt ci buu zawaar mmoiio

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)