Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Сенека/

Дэлхийн алдарт философичид. /Сенека/

http://bluehydrangeas.files.wordpress.com/2008/03/seneca.jpg

     Түүхэнд түүнийг бага Сенека хэмээн тэмдэглэдэг. Учир нь түүний эцгийг ч мөн Луций Анней Сенека гэдэг байж. Эцгийнхээ амьдай хүүг бага залуу хэмээн ялгахаас өөр яах билээ дээ. Гэхдээ хүү нь илүү алдартан тул түүнийг хойшид зүгээр л Сенека хэмээн дурдъя.

     Сенека нийтийн тоолол эхлэхээс дөрөвхөн жилийн өмнө Испанийн Кордовт төрсөн ч, ихэнх амьдрал нь энэ тооллоор хэмжигдсэн тул I зууны, хүүхэд ахуйдаа Ромд ирсэн тул Ромын гүн ухаантан, яруу найрагч гэгддэг. Ромын хамгийн дээд зэргийн боловсролыг эзэмшсэн, эзэн хаан Нероныг 11 наснаас нь гардан хүмүүжүүлсэн хүн.

     Энд цухас дурдахад, Нероны эх Агриппина түүхэнд хамгийн харгис эмэгтэйчүүдийн нэгэн хэмээн тэмдэглэгдсэн бөгөөд хожим хүүгийнхээ зарц нарын гарт алагдсан түүхтэй.

     Сенекагийн алдар хүндийн оргилд гарсан үе нь нийтийн тооллын эхэн буюу Калигулагийн хаанчилж байсан цаг болно. Калигула Сенекад төрийн сенатчийн хэргэм олгожээ. Гэвч галзуу Калигула ер бусын авьяас билигт нь атаархсандаа гүн ухаантанд алах ял оноосон гэдэг. Харин хааны нэгэн татвар эм: -Энэ муу дорой амьтан мөд үхэх тул заавал цаазлах хэрэг юун? хэмээн ятган өгүүлснээр Сенека амь хэлтэрчээ. Амь хэлтрээд зогсохгүй Калигулагийн алагдахыг ч хасран гэдэг билээ.

     Түүний тухай инээдтэй түүх, хууч яриа олон байдаг. Нэгэн удаа далайд явж байхад нь шооч усан цэрэг:

     -Эрхэм Сенека, та бол хуурай газар л ухаантай шүү. Далай дээр таны толгой ажиллахгүй гэхэд, мэргэн маань үнэмшин учиргүй айсан гэдэг.

      I зууны дундуур Сенека Ромын эзэнт гүрний хамгийн том эрх тушаалд заларсан, улсынхаа хамгийн баян иргэн байсан гэдэг. Гэвч дайснууд болоод атаархагчид нь Нероны тэнэгийг ашиглан, Сенекаг эзэн хааны эсрэг хуйвалдаан үүсгэсэн мэтээр гүтгэн, буруутгаж дөнгөжээ. Нерон багшдаа өөрийгөө егүүтгэх эрхтэйгээр төрийн дээд ял оноосноор Сенека судсаа хэрчиж нас басрсан юм. Насан өндөр болсон багшаасаа гурван жилийн хойно эзэн хаан Нерон мөн амиа хорлон нас баржээ.

Сенекагийн үзлээс тоймлохуй

Бид хэрхэн амьдрах ёстойг бус, яаж маргалдахыг сургаад байгаа тул, урьд нь бидний хувьд философи байсан тэр зүйл өнөөдөр филологи (хэл зүй) болчихоод байна.

Туйлын эрх чөлөө амтагддаг ганцхан ажил бий. Тэр бол дээдийн дээд, цэвэр үнэн философи билээ.

Ядуу байхыг үл ойшоогтун. Амьдралдаа хүн хэзээ ч төрж байх үеэсээ ядуу байдаггүй.

Байгаль биднийг орох гарахад дэндүү сайн нэгждэг. Нүцгэн ирсэн бид нүцгэнээрээ л буцна. Авч ирсэнээсээ илүүг эндээс авч явах аргагүй.

Өөрийгөө өөдгүй, хахир гэж боддог хүн нэг ч байдаггүй.

Ямар ч гай зовлон бидэнд гаднаас нүүрлэдэггүй, гай зовлон гэгч өөрсдийн маань дотор л оршдог.

Ажилтай хүнд сахилгагүйтэх зав гардаггүй. Ихэнх муу үйл нь хийх юмаа олж ядсаны үр дүн юм.

Бусдад тус хүргэж чаддаг, өөртөө ашигтай амьдарч чаддаг хүн л амьд. Харин хөдөлгөөнгүй, нуугдмал хүний бүгэн суугаа гэр авс л гэсэн үг. Тийм хүмүүс цагаасаа өмнө үхчихсэн байдаг тул, босгон дээрээ нэрээ сийлсэн гантиг тавьчихад ч буруудахгүй.

Өчүүхэн гуниг үглээ, их шаналан нам гүм байдаг.

Өөртөө үнэн ч хүн л бусдад хань болж чаддаг.

Юмаа гээхээс айна гэдэг гээчихээд араас нь гаслах шиг мунхаг явдал.

Бусдыг сургахдаа би шинээр сурч авдаг.

Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө нэг хэлээд үз.

Хүмүүс хэрхэн зөв амьдрахаа бус, яаж урт наслахаа боддог. Харин зөв амьдрах нь тун ч боломжтой, удаан амьд явах нь огт боломжгүй зүйл байдгийг ойлгодоггүй.

Олон номтой байна гэдэг чухал зүйл биш, гол нь сайн номууд байх хэрэгтэй.

Зарим үйлсийн аугаа их нь хэмжээндээ биш, цагаа олсондоо байдаг.

Биднийг иймхэн юм мэддэггүй байж дээ хэмээн хойч үе маань гайхан халаглах цаг ирнэ.

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Зочин

Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө нэг хэлээд үз
Өөртөө үнэн ч хүн л бусдад хань болж чаддаг
Өөрийгөө өөдгүй, хахир гэж боддог хүн нэг ч байдаггүй гэсэн үгнүүд нь илүү их таалагдлаа

LoveLove

Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө нэг хэлээд үз
Өөртөө үнэн ч хүн л бусдад хань болж чаддаг
Өөрийгөө өөдгүй, хахир гэж боддог хүн нэг ч байдаггүй гэсэн үгнүүд нь илүү их таалагдлаа

Цоомоо (зочин)

Чи энэ философичдийн талаа бичсэн зүйлээ wiki хуудас болгоод байвал зүгээр юм биш үү? Wiki -ын Монгол артикл маш олон болтугай.

Chabu (зочин)

Neroniig chigluulj tseneglej baisan hun gedgeer ni unshij baij, saihan horvuuljee.

Турьхан (зочин)

Нерон ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг л болж дээ.

bak (зочин)

uneheer goy hurvuuleh yum aa

MC Аав

Өөрийгөө өөдгүй, хахир гэж боддог хүн нэг ч байдаггүй.

ер даж даж үгнүүд байна Сенека гуай одоо хаана байгаа бол ...

MC Аав

уулзхынсан ч гэхшиг

АНИРГҮЙ (зочин)

Ажилтай хүнд сахилгагүйтэх зав гардаггүй. Ихэнх муу үйл нь хийх юмаа олж ядсаны үр дүн юм.


ЭНЭ ЯГ ОДООГИЙН НАДАД ТОХИРОХ ҮГ БАЙНА

Ицми (зочин)

Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө нэг хэлээд үз за юу Ицми. за

MC Аав

оо за энэ блог минийх дээр 2 хадгалсан байдийм байнашдээ.
за мэдлээ
би бас өөртөө хэлчий

journalist (зочин)

medremjtei bas avyastai uhaalag huuhed yumaa.
amjilt husey.

лоо (зочин)

илрмлрххрхххлолхо

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)