Ken. - ийн Блог : Тайлагдашгүй нууц. /Нууран дахь мангас/

Тайлагдашгүй нууц. /Нууран дахь мангас/

-Лохнесс нууртай холбоотой олон асуулт оньсого мэт vлдсэн болохоор судлаач, эрдэмтдийн баг одоо болтол Лохнессийг зvглэсэн хэвээр байна-

Дэлхий ертєнц тэр чигээрээ оньсого, таавар. Дор єгvvлэх хачирхалтай амьтны талаар сонирхон ярилцах хvмvvс ч байдаг, эсвэл зарим нь тvvний талаар огт сонсоогvй явах нь бий. Шотландад орших нэгэн нууранд "Несси хэмээх тэрхvv ер бусын сонин амьтан байдаг юм. Лохнесс гэх энэхvv нуурын эрэг орчмоор хvн амьтан тун цєєхєн суурьшдаг, олны хєл хєдєлгєєн багатай нутаг. Энэ нуур Шотландын зvvн хойд хэсэг болох Глиморт орших бєгєєд зvvн хойд хэсгээр Хойд тэнгистэй, баруун ємнєд хэсгээрээ Ирландын тэнгистэй залгаа. Нийт 64 ам дєрвєлжин километр талбай бvхий, 230 метрийн гvн Лохнесс нууранд олон тєрлийн ховор, сонин ургамал амьтан байдаг. Тэдгээрийн нэг болох "Несси хэмээх энэхvv євєрмєц амьтан сvvлийн жилvvдэд судлаачдын анхаарлыг ихээр татах болсон. Лохнесст "Несси" буюу "Хамарт "хэмээх амьтан хэчнээн жил амьдарч байгааг хэн ч мэддэггvй. Лохнесс ч єєрєє євєрмєц, нууцлаг нуур. Тийшээ сэлэхээр орсон хvмvvс ор сураггvй алга болдог гэж нутгийн иргэд ярьцгаадаг. Vvнийг нуурын ёроолын олон давхарга бvхий сордог лаг шавартай ч холбож тайлбарладаг хэдий ч "Несси" хэзээнээс Лохнесст "суурьшсан"-ыг єдий хvртэл хэн ч мэдэж чадаагvй л байгаа юм. Лохнесс нууртай холбоотой олон асуулт оньсого мэт vлдсэн болохоор судлаач, эрдэмтдийн баг одоо болтол Лохнессийг зvглэсэн хэвээр байна. Харамсалтай нь тэд Несси хэмээх нууцлаг амьтны талаар юу ч олж мэдэж чадаагvй юм.Несси. Тvvнийг харсан гэх хэд хэдэн хvний дvрсэлснээр Несси нь 5-6 метр урттай, маш урт хvзvvтэй, жижигхэн толгойтой, заан шиг том дєрвєн хєлтэй гэжээ. Нессийг хэдэн зууны ємнє амьдарч байсан аварга динозавртай тєстэй ч гэж ярих нь бий. Тэрхvv ер бусын сонин амьтан юугаар хооллож, яаж амьдарч байсан нь vнэхээр хачирхалтай.1933 онд Меккей гэгч эр эхнэрийнхээ хамт Лохнесс нуурын эргээр машинтай давхиж яваад ус шаагин дуугарахад нь харвал урьд ємнє огт vзэгдээгvй нэгэн аварга том амьтан байжээ. Ингэж Меккей Нессиг харсан анхны хvн болжээ. Тэр ер бусын хачирхалтай амьтан харсан тухайгаа орон нутгийн цагдаа, холбогдох газарт мэдэгдсэнээр Нессиг хайх ажиллагаа эхэлсэн гэдэг. Мэргэжилтнvvд болон орон нутгийн цагдаагийн ажилтнууд ямар ч ер бусын амьтныг нуураас хайгаад олсонгvй. Ингээд Меккейг буруу ташаа харсан байна гэж буруутгаад єнгєрчээ.Харин Хьюгрей гэдэг хvн санаандгvй байдлаар Нессигийн зургийг авч гэрэл зургийн хальсанд анх удаа энэхvv сонин амьтны дvр тєрхийг буулгасан хvн болжээ. Тэрхvv санамсаргvй байдлаар дарсан зурганд нь хvмvvс итгэх эсэхээ мэдэхгvй л байлаа. Гэтэл дараагийн удаа Несси гэгч сонин амьтан байдгийг дахин батлан Лондон хотын мэс заслын эмч Уилсон тvvний гэрэл зургийг нь авч сонинд гаргасан бай¬на. Нессигийн гэрэл зураг дэлхийн бараг бvх сонин хэвлэлд "Мэс засалчийн фото зураг" нэрээр нийтлэгдэн алдаршсан юм. Харамсалтай нь Уилсоныг нас барсны дараа фото зурганд шинжилгээ хийснээр хуурамч буюу єєр зvйлээр орлуулсан "Несси" байсныг нь олж тогтоожээ.Мєн Английн амьтан судлаач Шиле 1977 оны тавдугаар сарын 21-нд Нессигийн хоёр тєрлийн фото зураг авч тvvнийг хvрэн ногоовтор єнгийн нуруутай, гэдэс нь гя-лалзсан гелгєр бор арьстай, их биетэйгээ харьцуулахад жижиг толгойтой гэж тодорхойлжээ. Тvvний зураг бас л тєдийлєн итгэл тєрvvлсэнгvй.Харин инженер, нисэгч мэргэжилтэй Динсдейл хэмээх нэгэн англи эр 1950 оны дєрєвдvгээр сард Нессигийн зургийг авчээ. Тvvний авсан зургийг олон тєрлийн лаборатори шинжилгээгээр жинхэнэ фото болохыг нь нотолсон байна. Динсдейл Лохнесс нуурыг судлахад амьдралынхаа 27 жилийг зориулсны vр дvнд Несси гэгч хачин амьтныг харж, бас гэрэл зургийн хальсанд vнэн бодитойгоор vлдээж чадсан юм.Нессигийн тухай ярьж эхэлснээс хойш хэдэн арван дvрс бичлэг, фото зураг гарч ирсэн боловч тэдний дотроос цєєхєн хэд нь л жинхэнэ байсан гэдэг.Єнєє хэр нь судлаачид Лохнесс нуурын нууцыг бvрэн дvvрэн тайлж чадахгvй л байна. Олон зуун эрдэмтэд Нессиг судлаж хайж байсан боловч хэн нь ч єєрийн гараар барьж vзээгvй.Несси нуурнаасаа хэдэн арван жилийн дараа л гарч ирээд хvнд зєвхєн хэдхэн хором харагдаад л єнгєрдєг ер бусын амьтан. Несси дараагийн удаа хэзээ гарч ирж, хэнд харагдах нь сонирхолтой бас нууц хэвээрээ л vлджээ.
start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
bobo_s (зочин)

Сонирхолтой юмаа. хорвоо ертөнц ч тэр хэвээрээ "нууцат авдар" шүү

http://madness.gblog.mn (зочин)

neere dinozavar bval yahu, ter amitnii zurgiig darsan bdag gesen zurag n oldvol tavichihaarai

saraa (зочин)

sonirholtoi l yum bn

bilguun (зочин)

harin tiin itmeergui l yum bn

chimka (зочин)

enenii talaar huuhdiin kino hiitsen bsan bhaa,uzej bsan yum bn

tsogtoo (зочин)

neg udaa nessig harah yumsan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)