Ken. - ийн Блог : Афоризмууд /6/

Афоризмууд /6/

Урьд нь афоризмууд оруулахдаа олон мэргэдийн үгсээс түүвэрлэж оруулдаг байсан бол одооноос эхлэн тухайн бичлэг бүрт зөвхөн ганцхан хүний мэргэн үгсээс хүргэж байх болно...

Энэ удаад та бүхэнд америкчуудын бахархал болсон гүн ухаантан, эрдэмтэн, улс төрч, дипломатчийн дээр агуу зохион бүтээгч байсан Бенжамин Франклины үгсээс хүргэхээр шийдлээ.

Нэг пийшинг түлээгээр дүүргэхээс, хоёр пийшин барих нь амархан.

Дараагийн бүх хүслээ биелүүлэхээс анхны хүслээ өөрийн дотор даран унтраах нь хялбар билээ.

Бээлий өмссөн муур хулгана барьж чаддаггүй.

Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай.

Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг.

Залхуу зан, зэв хоёр адилхан, төмөр эдлэл эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.

Аливааг олж үзэх амархан, урьдчилж харах л хэцүү.

Бурууг зөвтгөж чаддаг хүн өөр ямар нэгэн юм чаддаг байх нь ховор.

Эзэн хүний нүд хоёр гараас ч ихийг хийж чадна.

Бүх гүн ухаантан сургаал хэлэхдээ мэргэн боловч зан араншин нь харин мунхаг байдаг.

Үгээ хурцалж, улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч ингэлээ гээд та ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул, энэ нь ямар ч ашиггүй ялалт юм.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
keke (зочин)

Бээлий өмссөн муур хулгана барьж чаддаггүй.
Бэлгэвч угалсан залуу хүүхэд хийж чадаггүй.
хахаха :р

Stormy

Чиний блог сайн блог шүү. Би дандаа уншдаг. Иймэрхүү афоризм уншиж суухад аятайхан байдаг юм. Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг. энэ харин их үнэ үг шүү.

ulaan (зочин)

minii ugs
aygig hicnen ch deshee orgoson yorool ni yorool l gej nerlegdene
hungui haalgiig togshod hereggui
aguu humuus hun torolhtoniig yamar orovdoltei ochuuhen amitad bolohin meduuleh gej tordog
chi ehleed amidralig hairla tegvel amidral chamaig hairlana

Зочин

Залхуу зан, зэв хоёр адилхан, төмөр эдлэл эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.

Бүх гүн ухаантан сургаал хэлэхдээ мэргэн боловч зан араншин нь харин мунхаг байдаг.

Манан & Зэрэглээ

Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг. Энэ худлаа үг эсвэл утга санаагаа буруу өгүүлбэрээр илэрхийлсэн байна

Манан & Зэрэглээ

Миний бичсэн Афоризмуудыг авах уу?

"MRG" (зочин)

Тэр бээлий өмссөн муур хулгана барьж чаддагүй гэж юу гэсэн утгатай юм ээ яг

"MRG" (зочин)

надад заавал хэлж өгөөрэй ми блоог дээр найзаа гуйж байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)