Ken. - ийн Блог : Сүүлчийн цас ба дурсамж...

Сүүлчийн цас ба дурсамж...

-Хүүе ээ [кен] ээ нааш ирээ. Энд гишгээд үздээ. Наадхаас чинь гүнзгий байна.

-Хөөх нээрээ тийм байна гээч. Бас гоё дугарч байна...

-Энэ яг сүүлийн цас мөн болов уу?

-Мөн байгаасай л гэж найдаж байна. Сүүлчийн цастай зэрэгцэн хайр ирдэг гэсэн, өнөөдөр би чамтай ахин уулзлаа шүү дэ...

-...юу гэнээ...

-Өө...шаал өөр юм бодож байгаад...

-Өнөөдөр ч сүүлийн цас ороод дээрээс нь сайхан дулаахан байна шүү.

-Хүүе тэр чулуунуудыг хардаа.

-Хөөх зүрхэн хэлбэртэй болгоод өрчихөж. Яасан хөөрхөн юм бэ? Хэн нь ингэж хийдэг байна аа.

-Зайсан дөхөж явсан хоёр хос л ингээ биз. Сайхан харагдаж байна шүү.

-Хоёуулаа тийшээ очъё оо. Ойрхоноос харъя.

-Яахын бэ, жаахан хүүхдүүд шиг. Хүмүүс хараад юу гэж бодох юм...

-За сүртэйшдээ. Очоод л харъя гэж байхад.

-Заза.

-Үгүй ээ болилоо. Буцъя.

-Хурдлаа би түрүүлээд очлоо шүү. Хурдлахгүй бол эд нарыг нураагаад хаячихна шүү.

-Хөөе ээ. Чи эвдлэлээ шдээ.

-Хахаха......

-Чамайг даа. Цас шиднэ гэнэ ээ...

-За уучлаарай....., хүүе ээ унагаалаашдээ...ааа...

-Хэхэ. Хоёуулаа тэр зүрхэн дээр очиж зургаа авхуулах уу?

-Хосууд бишдээ...яах юм. Аягүй бол ээж аппаратны зураг үзчээд олон юм яриад унана.

-Хммм. Уг нь танай ээж чинь надад сайн л байдаг биздээ. Сүртэйшдээ.

-За тэгвэл чи өөрийнхөө утсаар аваарай. Би түрүүлж очоод паузаа аваатий...хаха.

-За гурав тоолоод дарлаа шүү...нээг...хоооёр...гуурав.....................................

...........................................................................................

Яг жилийн өмнөхөн. Сүүлчийн цас ороход...
Өнөөдрийн цас ч мөн сүүлийн цас болов уу??????? Хэрэв тийм бол тэр минь ахиад над дээр ирэх болов уу?

.........................

Цас яг эд орж байх үеээр зайсангийн гүүрний доохон ахин очиж дурсамжаа сэргээлээ. Өнөөх зүрх бахь байдгаараа.... Бидний гэгээхэн хайр ч мөн энэхэн зүрхэнд минь яг л хэвээрээ... Чи минь одоо хаана байгаа бол? Намайг санадаг болов уу? Хэдий нүднээс нулимас үл урсах ч зүрхнээс минь харин гансралын бороо ширүүн бууж байсан юм шүү...

Чамайг санаж байна...
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
~Freedom writer~

Дурсамжаа гэж.....

Indra (зочин)

"нүднээс нулимс үл урсах ч зүрхнээс минь харин гансралын бороо ширүүн бууж байсан юм шүү..." энэ хэсэг их таалагдлаа

dudu (зочин)

goy bolson bn shu batmunhuu

iEddy (зочин)

Ken ee Avyastai yumoo!!!

Гана

goy goy bichlegtei huurhun blog bn shu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)