Ken. - ийн Блог : Сонирхуулахад. /Хөдөлгөөн гэж ерөөсөө байдаггүй тухай Нагаржунайн эргэцүүлэл./

Г.Аюурзана-ын "2х2=6 буюу суут жаран сэтгэгч" номноос түүвэрлэн хүргэдэг суутнуудын маань нэг болох Нагаржунайн нэгэн эргэцүүллийг та бүхэнд сонирхуулъя.

  • Хөдөлгөөн гээч нь гагцхүү хөдөлж буй биетэд л хамаарах тул, хөдөлгөөний оршин байх газар нь гагцхүү хөдлөгч зүйлс болой. урьд нь хөдөлж байгаа зогссон хийгээд одоогоор хөдөлж эхлээгүй байгаа зүйлс үл хамаарна.

     Хэрэв жинхэнэ хөдөлгөөн нь үнэхээр байгаа бол, зайлшгүй хоёр хөдөлгөөн нэгэн зэрэг оршин байж таарна. Нэг нь "хөдөлгөөнийг бий болгогч хөдөлгөөн", нөгөө нь мөнөөх "хөдөлгөөнт зүйл".

      Нэгэнт л хоёр төрлийн хөдөлгөөн байгаа юм чинь, тэдгээрээс "явж байгаа" хоёр биет урган гарах нь мэдээж. Яагад гэвэл, гүйцэтгэгчгүйгээр ямарваа хөдөлгөөн бий болох аргагүй юм.

     Хэрвээ гүйцэтгэгчгүйгээр ямарваа хөдөлгөөн байх аргагүй юм бол, хөдөлгөөн огт байхгүй нөхцөлд "явж буй хүн" маань хаана оршиж таарах вэ?

     "Явж буй хүн" хөдлөхгүй бол, "явахгүй байгаа хүн" ч мөн хөдлөхгүй. Тэгвэл "явж байгаа", "явахгүй байгаа" хоёроос ялгаатай гурав дахь этгээд нь хэн болж таарах вэ?

     "Явж байгаа хүн гэдэг бол хөдөлж байгаа хүн" гэлцэнэ. Гэтэл явж байгаа хүнгүйгээр хөдөлгөөн оршин байхын аргагүй юм бол, явж байгаа хүн хөдөлгөөнийг бий болгож байна гэсэн хэрэг болно доо? Тэгвэл явж байгаа хүн маань хөдөлгөөнөөс хамааралгүйгээр оршиж байна гэж үзэхээс өөрцгүй болно.

     Хэрэв "явж байгаа хүн хөдөлж байгаа" л юм бол, дээр дурдсан хоёр хөдөлгөөн оршин байх нь зайлшгүй, нэгнийх нь хүчээр "явж байгаа" гэж хэлж байна, нөгөө нь өөрөө хөдөлж байна шүү дээ.

     Хөдөлгөөн өнгөрсөн үед ч эхлээгүй байдаг, айсуй цагт ч эхлэх эд биш, одоо эхэлж байгаа ч юм биш ээ. Хаана тэгээд хөдөлгөөн эхэлдэг хэрэг вэ?

    Аливаа хөдөлгөөн эхлэхээс өнмө өнөөгийн хөдөлгөөн ч, урьдын хөдөлгөөн ч бий болох аргагүй. Угаасаа болж өрнөөгүй хөдөлгөөн дотор яаж хөдөлгөөн эхлэх юм бэ? 

     Хэрвээ хөдөлгөөний эхлэл хаана ч ажиглагдахгүй байгаа бол, тухайн хөдөлгөөн болоод өнгөрч үү, одоо ид өрнөж байна уу, ирээдүйд эхлэх үү гэдгийг хэрхэн ялгаж салгах сан билээ дээ?

     "Явж байгаа хү" зогсож байгаа биш, "явахгүй байгаа хүн" ч мөн зогсож байх албагүй. Явж байгаа, явахгүй байгаа хоёроос ялгаатай гурав дахь этгээд тэгвэл яахаараа зогсож байх ёстой билээ?

     Хэрвээ хөдөлгөөнгүйгээр явах нь боломжгүй юм бол "явж байгаа хүн зогсож" яаж болох вэ дээ?

     Өнөөгийн хөдөлгөөнөөс ч, өнгөрсөн, айсуй алинаас нь ч "хөдөлгөөнгүй тайван зүйл" урсч гардаггүй. Хөдөлгөөн бий болно, хөдөлгөөн тасалдана гэдэг нь аль аль нь мөн л хөдөлгөөн юм.

     Хөдөлгөөн ба явж буй этгээд хоёр хоёул нэг л зүйл байх аргагүй. Нөгөөтээгүүр хөдөлгөөн, явж байгаа этгээд хоёр бие биеэсээ ангид ялгаатай байх ч аргагүй.

     Хэрвээ хөдөлгөөн ба явж байгаа этгээд хоёр нэг л зүйл юм бол, үйлийн эзэн, үйл хоёр нэгэн зүйл болж таарна аа даа. 

     Хэрвээ явж байгаа этгээдийг хөдөлгөөнөөс нь ангид авч үзэхэд хүрэх юм бол, хөдөлгөөн гэгч явж буй этгээдгүйгээр, явж буй этгээд нь ямарваа хөдөлгөөнгүйгээр оршин байж чадах болно.

     Хэрвээ эдгээр хоёр зүйл нэгэн зүйл ч болж харагдахгүй, тус тусдаа зүйлс ч болж харагдахгүй аваас, тэгээд яаж харагдах болж байна аа?

     Чухам түүний ачаар л хөдөлж буй зүйл нь явж буй этгээд гэгдээд байгаа тэрхүү хөдөлгөөн гээч нь одоо хөдөлж байгаа тэр зүйл биш юм. Учир нь явж буй этгээд хөдөлгөөнөөсөө цаг хугацааны хувьд урьд орших арга үгүй. Өөрөөр хэн хаачих сан билээ?

     Одоогийн хөдөлгөөн бол явж буй этгээдийг хөдөлгөж буй тэр хөдөлгөөнөөс ангид байж таарахгүй. Тэгээд ч явж буй нэг этгээд хоёр хөдөлгөөнтэй байх аргагүй.

     Жинхэнээсээ оршин буй явагч этгээд хөдөлгөөнийг бүхий л гурван цагийн туршид үйлдаж чадахгүй. Жинхэнэ бишээр оршин байгаа явагч этгээд мөн л гурван цагийг хамарсан хөдөлгөөн хийж чадахгүй. Явж буй этгээд оршиж байсан ч, эс оршиж байсан ч, нэгэн дор гурван цагийн хөдөлгөөнийг аанай л үйлдэж чадахгүй.

     Ийм учраас хөдөлгөөн гэдэг нь ч, явж буй этгээд ч, явж өнгөрсөн зам нь ч ялгаагүй хоосон, огт байхгүй зүйлс болж таарч байна. 

     Энэхүү гаргалгааг хөөн уншихад хялбар биш нь ойлгомжтой. Үүнийг арай энгийн, барьцтай жишээн дээр, тухайлбал цэцэг хийгээд түүний үнэр дээр тайлбарласан Г.Аюурзанын тайлбарыг сонирхуулъя.

1. Цоморлигт ч үнэр байхгүй, үрэнд ч үнэр байхгүй. Тэр нь "цэцэг"-ээс өмнө ч тийм л байсан, хойно ч ялгаагүй.

2. Аль аль нь нөгөөгөө дамжиж байж л тодорхойлогдоно гэдэг утгаараа бол "үнэр", "цэцэг" хоёр нэг л юм. Гэхдээ "үнэр", "цэцэг" хоёр бол яг ч нэг юм биш. Жишээ нь, цэцэг үнэртэй байдаг ч, үнэр цэцэгтэй байдаггүй.

3. Бид "үнэр" гэдэг ойлголтыг "байсан юм" гэдэг утгаар нь л авдаг. Гэхдээ урьдаар "үнэртэж эхлэх" ёстой. Түүний дараа л бид "үнэр байна" гэж хэлж чадахуйц болно шүү дэ.

4. Үнэргүй цэцэг гэж байдаггүй. Үнэрийг "яг одоо" мэдрэх боломжгүй. Тэр тусмаа "эрт урьд" ч юм уу, "дараа" гэж үнэрлэх аргагүй юм. Нэг ёсны урьд үнэрлэсэн зүйлээ дурсан үнэрлэж, эсвэл хожим үнэртэх юмыг урьдчилж зөгнөн үнэрлэж болохгүй. Язгуур ухаанаар бодвол, үнэр ч алга, цэцэг ч алга гэдгийг зөвшөөрөхөөс өөрцгүй. 

Гаргалгаа:

1. Шулуухан хэлэхэд, үнэргүй цэцэг бол цэцэг биш.

2. Шуудхан хэлэхэд, ээж ч гэж, охин ч гэж байдаггүй. Ердөө нэг нь нөгөөгөө төрүүлсэн хоёр эмэгтэй хүн л байна.

3. "Хөдөлгөөн", "нэгдмэл", "олонлог", "бүтээл", "матери", "сүнс" гэх мэт тодорхой ойлголтуудын түвшинд бол, ахуйг үгүйсгэхээс эхлээд туйлын бодот болгон өргөмжлөх хүртэл ер нь юуг ч хийж болно.

4. Ямар ч хэл төгс биш учраас, ямар ч үзэл баримтлалыг мушгин гуйвуулах арга хэзээд олдоно.!!!

Эцсийн дүнд, Нагаржунайн хөдөлгөөний тухай бясалгалд иймэрхүү асуудал дэвшүүлсэн болов уу гэж үзэж болмоор байна:

1. "Хөдөлгөөн" хэрхэн эхлэх сэн билээ? Тэр чинь ерөөсөө байхгүй юм шүү дээ. Тэр чинь бас байгаа юм. Явж явж энэ "байхан", "байхгүй" хоёрын дунд юу оршдог юм бэ? Ер нь "хөдөлгөөн" хаанаас эх авдаг хэрэг вэ? Огт байхгүй юм бий болдог уу? Хэрэв энэ маань нөгөө л "эд, зүйл" маань мөн юм бол, түүнийг бий болгож байна гэх үндэс байна уу? Түүнд ер нь бий болох шаардлага байсан юм уу?

2. "Хөдөлгөөн" зогсоход, тэр "хөдөлгөөн" хаашаа алга болдог хэрэг вэ? Хэрэв хүн явъя гэж бодоход, нөгөө "хөдөлгөөн" хаана байх вэ? Түүний дотор уу, гадна уу, эсвэл өөр хэн нэгэнд үү, эсвэл ямар нэгэн далдын хүчнээс үүдэх үү? Хаана байх вэ? "Хөдөлгөөн бий болдог юм уу, эсвэл "сэрдэг" юм уу?

3. "Өөрөө өөрийнхөөрөө оршдог" хөдөлгөөн гэж бий юу?

4. "Хөдөлгөөн", хүний хөдлөхүй хоёрт ялгаа бий юу? Хүний үйл нөлөөгөөр гарч буй эд юмсын, жишээ нь, сумны нисэлтийн хөдөлгөөн, "Хөдөлгөөн" хоёрт ямар нэг ялгаа байх уу?

Энэ бүх асуултын хариу бараг тодорхой байна. Бүх зүйлийн уг үндэс хоосон, тиймээс аль ч талаас нь хараад зөвөөр таньж тодорхойлох аргагүй хэмээн хэлж болох нь ээ...

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

хөдөлгөөн алга болон гэж байхгүй л дээ. зүгээр л нэг хөдөлгөөнөөс нөгөөрүү шилжиж буй хэрэг. хөдлөхгүй байна гэдэг чинь угтаа "хөдлөхгүй" гэсэн хөдөлгөөнийг л хийж буй нэг хэлбэр гэж бодоод байх юмаа хэ хэ хэ

Нэг_хүү

цаг хугауааг хөдөлгөөнтэй хослуулж авч үзээд цаг хугацааг бодит гэж илэрхийлэх юм бол уг гаргалгааг үгйёгэж болох юм. (гаргалгаа 4-өөс үндэслэв хэхэ)

k9rchin (зочин)

Hudulguun gedeg bol Energy. Enrgi bol shineer uusehgui ustahgui zuil.

Сайхан наадацгааж байна уу (зочин)

чийг, хөрс, цэцэг, түүний тоосонцор, салхи... гэх зэргээс харилцан хамааралтайгаар мөн үнэрлэх мэдрэмжтэй хүн амьтанд мэдрэгдснээрээ сая үнэр гэж хэлмээр. Харин бусад тохиолдолд үнэр гэж байхгүй мэт. Энэ мэтээр аливаа зүйлийг дан ганц биш харин бусад зүйлтэй харилцан хамааралтайгаар оршино гэдгийг харуулж байнам. Хамгийн гол нь бидний сэтгэл тухайн агшинд үнэр л оршиж байна гэсэн ойлголттой байдаг шүү дээ.

Ul medeh (зочин)

Aiiii ariaaaval oilgohgui ni....84

сонирхолтой байна (зочин)

шууд хуулж бичсэн нь тийм ч сайн зүйл биш зарим нэг номнуудтай харьцуулаад тавьбал илүү сайхан болох болов уу гэсэн бодол төрлөө. амжилт хүсье

Зочин

Эхлүүлж яваад л толгой эргэчлээ байна :P

ar (зочин)

Ямар ч хэл төгс биш учраас, ямар ч үзэл баримтлалыг мушгин гуйвуулах арга хэзээд олдоно.!!!
shine yum gj ugui xuuchniig xodolgoonoor daxin saijruulsniig xelne xuvsj oorchlogno

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)