Ken. - ийн Блог : Залхуурлаас залхсан элийрэл...

Залхуурлаас залхсан элийрэл...

Залхууралт, залхалт гэсэн хоёр үг... заагт нь харин би оршино. Замагаар дүүрсэн тархи тархи минь, зайлшгүй амралтыг шаардах юм.....

Хичээл амарчихсан, хийх юм байхгүй...намар хүртэл ажилгүй, наана нь ганцхан шалгалттай....

Залхуурал уу? Залхалт уу? ойлгохгүй юм... Амралтаас залхсан нь үнэн боловч ахиж өөр зүйл хийхгүй байгаа нь залхууралт болж хувиргаад байх шиг. Залхуурахыг хүсэхгүй зайгаа баривч залхалт заавал ийм үр дүнг авчирах...

Би эрч хүчтэй, тэмүүлэлтэй, зорилготой амьдрамаар байна...гэтэл...залхуурал, залхалт хэмээх засрашгүй хоёр этгээд замыг минь бөглөчихөөд зовоох юм.... Үхсэн, иймхэн юмыг давж чадахгүй өчүүхэн амьтан юм да би.

Ганцаардал гээд гачигдаад байсан нөхөр өнөөдөр залхуурал гээд замбараагүйтээд л явж байна. Эсвэл утга учиргүй энэ их цаг заваасаа залхаж гүйцэж. Дэмий л кейбоордоо нүдсээр...

Надад шинэ уур амьсгал хэрэгтэй, шинэ зүйл, шинэ бүхэн хэрэгтэй байна. Ялзарч гүйцсэн энэ хуучин бүхнээс яг одоо салмаар байна. Тархийг минь дүүргэсэн энэ их далайн усаа юүлээд тачирхан бөндгөрөө булгийн цэнгэг усаар сэлбэмээр байна. Харин яаж? Яавал би энэ эмх замбараагүй байдлыг залруулж, яавал би энэ эгдүүцсэн сэтгэлээ засруулах вэ?

Өөрөөсөө асуугаад нэмэр алга, өрөөлөөс гуйранчлах хүсэл алга. Өчигдөр үзсэн, өнөөдөр оролдлоо, маргааш бас л болохгүй биз...магад та намайг хясах биз...

...
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Girls Blog Admin.. (зочин)

amar amar huluu amar amar amar garaa amraa gdg duu sanand orjin

Нэг_хүү

өөрөөсөө йайн хайгаад бай чухам юу хүсч байгаагаа

Турьхан (зочин)

залхуурал залхалт 2оосоо залхаад ирэх байлгүй дээ.

Sindrom

Za daa bi chamaig barag l shutej ihelj bna shuu andaa :D

enkh-od (зочин)

bur yag ingej boddog shd

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)