Ken. - ийн Блог : Тайлагдашгүй нууц. /Гайхмаар давхацлууд/

Тайлагдашгүй нууц. /Гайхмаар давхацлууд/

Наполеон, Гитлер хоёр 2018 онд дахин төрнө

Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргүй давхцал тохиол биднийг гайхшируулж алмайруулдаг. Гэтэл хорвоо ертөнц дээр санаандгүй, санамсаргүй зүйл байдаггүй аж. Бүх үйл явдал ямар нэг Дээд Хүчний урьдаас төлөвлөсний дагуу явагддаг тийм ертөнцөд бид амьдарч буй бололтой.
Амьдралыг тоогүйгээр төсөөлшгүй. Эдгээр тоо мушгиран хуйлрах хувь заяаны эргүүлгээр авирч буй хүн төрөлхтөнд тайлагдашгүй, оньсого мэт сонин бэлэг бэлдсээр. 1838 онд Америкийн зохиолч Эдгар По “Артур Годон Пимын адал явдлын тухай тууж” хэмээх зохиолоо гуурвижээ. Уг зохиолд задгай далайд хөлөг онгоц сүйрсний дараа дөрвөн хүн завинд сууж амь гардаг. Тод өлсгөлөнд автаж туйлдан гурав нь нийлж, нэгийгээ алж иддэг байна. Номонд тэр хүний нэрийг Ричард Паркер гэжээ. Энэ бол уран зохиол. Харин бодит амьдрал дээр 1884 онд “Магнонетт” хөлөг онгоц сүйрэв. Дөрвөн хүн амь гарч, завинд сууж амжлаа. Олон хоног далайгаар тэнэж, өлссөндөө галзуурах шахсан тэд нэгийгээ алж иддэг. Түүнийг Ричард Паркер гэдэг байв. Өөр нэг жишээ. “Титаник” хөлөг онгоцны ослын талаар сонсоогүй хүн байхгүй биз. Түүнээс олон жилийн өмнө буюу 1898 онд олны танил бус зохиолч Морган Робертсоны “Хоосон” роман “Мэнсфилд” хэвлэлийн газарт хэвлэгджээ. Тухайн үед хэн ч түүний номыг сонирхсонгүй. Романд “Титан” нэртэй хөлөг онгоц дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живдэг тухай гардаг. Мөн хөлөг онгоцны тодорхойлолтыг дэлгэрэнгүй өгүүлжээ: Онгоцны урт 243м, усан түрц 70000 тонн, хөдөлгүүр нь 50000 морины хүчтэй, хурд 25 зангилаа ба дөрвөн трубтэй, гурван сэнстэй. Харин түүнээс хойш 14 жилийн дараа бодит “Титаник” анхны аялалдаа гарлаа. Түүний урт 269м, усан түрц 66000 тонн, 55000 морины хүчтэй, цагт 25 зангилаа хурдтай бөгөөд дөрвөн труб, гурван сэнстэй. “Титаник” дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живэв. Эдгээр давхцал ухаан санаанд багтамгүй, үнэхээр гайхалтай. Зохиолч ослын бараг бүх нөхцлийг зөгнөн бичжээ. Номонд ч, амьдрал дээр ч эдгээр онгоцыг “жившгүй” гэж өргөмжилж байв. Тэндч, эндч эмгэнэлт явдлын үед аврах завь хүрэлцсэнгүй. Бодит болон санаанаас зохиосон амьдралд онгоцон дээр 3000 зорчигч байсан. Логик үзлийн үүднээс үүнийг тайлбарлах үнэхээр боломжгүй.

Харин одоо бид өөр нэгэн давцхлыг танд толилуулья

Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрүү 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрүү 129 жил.
Наполеон Вен хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрүү 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрүү 129 жил.
Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёул 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёул 56-тайдаа дайнд ялагдсан.

Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрүү 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрүү 100 жил
Хоёул баасан гаригт алуулсан.
Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёул толгой руугаа буудуулж үхсэн.
Линкольн “Кеннеди” нэртэй театрт алуулсан бол Кеннеди “Линкольн” нэртэй машинд буудуулсан.
Линкольн үхэхийнхээ өмнө Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол Кеннеди амиа алдахын өмнө Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан.
намынх. Хоёул Ерөнхийлөгч болохын өмнө сенатор болохын өмнө сенатор байсан. Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрүү 100 жил. Тэдний нэр англиар 15 үсгээс бүрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald. Бут театраас гарч гүйн дээврийн хонгилд баригдсан бол Освалвд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гүйн, театрт баригдсан. Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ. Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрүү 100 жил. Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгүй дэлхийн түүхэнд агуу том хоёр хүн төрнө гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Гитлер болон Кеннеди, шиг. Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрүүтэй төрсөн. Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Түүнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгүй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь үргэлжлүүлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдүйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдүйн Наполеон мөн төрийн тэргүүн болно. Тэгэхээр бусад онцлох үйл явдлыг мөн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик. Ямар ч гэсэн ийм зүй тогтол анзаарагдахгүй өнгөрөхийн аргагүй.

start=-16 , cViewSize=50 , cPageCount=1

34 сэтгэгдэл:

null
stormy (зочин)

Гайхмаар сонин давхацлууд шүү. Өөр бас янз бүрийн олон давхацал байдаг юм байна лээ. Би л лав хувьдаа ямар нэгэн дээд хүч байдаг гэдэгт итгэдэг болоод байгаа шүү.

БОРОО (зочин)

Гоё өвөрмөц агуулгатай блог шүү.

БОРОО (зочин)

Линкольн “Кеннеди” нэртэй театрт алуулсан бол Кеннеди “Линкольн” нэртэй машинд буудуулсан гэнүү ямар сонин юм бэ

XaPXyH (зочин)

wow. sonin yumaa te? ovoo 1 unshchxaar yum baix chin...

С. Ганбат (зочин)

Орчин цагт даяршил болж байгаа, үзэл бодол өөр болж байгаа хэдий ч иймэрхүү үзэгдэл гарч болохыг үгүйсгэх аргагүй. Тэгэхдээ арай өөр хэлбэрээр байж магад. Манай Монгол зурхай агуу шүү. Үүнийг зурхайгаар магадлах хэрэгтэй.

Хармөөг (зочин)

Пөөх яасан сонинийн, нээрээ ямар сонин холбогдлууд вэ тэ,нээх гоё санагдчлаа,,над мадыг дайрсан давхцал байна уу хэхэ

tsoomo (зочин)

энэ аль сайт - с авсан бэ эсүүл блог

zaya (зочин)

uneheer gaihaltai

Зочин (зочин)

Ene medeeg olon jiliin umnu nomnoos unshij bailaa manai setguulch nar denduu udaan ajillaj bna shuu

wow (зочин)

sonin hachin zuil ih boloh yum aaa titan ongots titanic bolson ih gaihlaa bi iim uchirtai g yostoi medehgui yum bna za za yamarch bsan ih gaihaltai yum bna

stormy (зочин)

Зочин минь ээ. Сэтгүүлчид ч юм уу блог хөтлөгч удаан ажиллаад байгаадаа биш байх аа. Мэдээж иймэрхүү материал байдаг л даа. Хамгийн чухал нь иймэрхүү сонирхолтой материалыг хүмүүст дахин сануулж байгаа нь л зөв юм гэж бодож байна. Шинэ юм гэж мартагдсан хуучин зүйлийг хэлдэг ээ гэж нэг үг бас байдаг даа.

1st (зочин)

гүй ээ мөн сонин юм шүү тээ

jurvali (зочин)

he he unen yumuu daa

Анж (зочин)

маш сонирхолтой байлаа оор гоё давхцлууд байна уу чингэс мигэстэй холбоотой хэзээ төрж дэлхийг эзлэхийн бол? дахиад гоё бичлэгүүд оруулаарай

killer (зочин)

tegvel manai angiin gitler 2018 ond nas barah nee

гайе (зочин)

энэ бүхнийг уншаад байхад их юм бодогдож байна сонирхолтой байна байнга өөрчилж байгаарай их юм мэдэж авмаар байна хүүхдэд ярж өгсөн их сонирхож байна лээ баярлалаа

Гандирс (зочин)

Би нэг лаг давхцал хэлэхүү Урждар гэртээ зурагт үзээ л гэвтжийлаа. Тэгсэн Гүндалай ярьжийн. Есүхэйн Тэмүүжин 1206 онд яг 45 насандаа ЧИнгис хаан болж байсан, би энэ жил яг 45 насандаа Монгол Улсын ерөнхийлөгч болноо гээл хэлжийн. Гүй ээ мөн сонин давхцалаа хаха

tokio (зочин)

gundalaigiin davxtsal ix sonirxoltoi sanagdlaa xaxaxaxaxaxa

Зочин (зочин)

chingesiin davhtsal hezee ve tegvel eniig heleed uguuch hehehehehehehe bi medmeer bna hezee dahiad delhiin taliig ezleh bol

Билгүүн (зочин)

Үнэн агуу юмаа яаж энэ бүхэн болдог байна би бүр биширчихлээ

Chinggis (зочин)

дэлхийн төгсгөл 2012 онд болно гэж зөгнөсөн байпаг харин энийг уншихад ирээдүйн Кеннеди 2018 онд төрнө гэж бна . Тэр төрөх бол вуу ? Санаа бна уу Та нарт

harmogu (зочин)

3н жилийн дараа дэлхийн төгсгөл болно гэхэд яагаад ч юм итгэдгүй.. Ванга мундаг мэддэг хүн байсан байж болно. гэхдээ бид нар бас өөрсдийхөө ирээдүйг өөрчлөх чадалтай гэж боджийно хэхэ,, Тэр хүнийхээр бол дараа жил дэлхийн 3-р дайн болж кинон дээр гардаг шиг аймаар юм болно гэсэн.. Тийм юм битий л болооосой...

MES POSTZ

Америкын 2 ихэр цамхагыг 9 сарын 11 нд мөргөсөн. Нийлүүлбэл 911. Энэ нь өнөө кинон дээр байн байн залгаад байдаг дугаар байгааз. С.Зоригийг 10сарын 2 нд алсан. Нийлүүлбэл 102. Энэ бас л өнөөх алдарт утасны дугаар байгааз. Энийг хүн бүр мэдэх байхаа тэ? Гандирсын хэлдэг жишээ мөн гайхалтайяаа кккк

tsetse (зочин)

toonii zuruu yamar sonin yumbeeee

LoveLove

Линкольн “Кеннеди” нэртэй театрт алуулсан бол Кеннеди “Линкольн” нэртэй машинд буудуулсан.
Бут театраас гарч гүйн дээврийн хонгилд баригдсан бол Освалвд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гүйн, театрт баригдсан.
Сто аймар сонин юмаа. Зөгнөлт зохиолчдын бичсэн ихэнх юм биелсэн гэж ярьдым билээ

chimka (зочин)

hi chinii blog iig today l unshij uzlee,ene uneheer sonin yumaa,hehe ushuu goe goe yum zunduu bgaa bhaa te,chi shuu

MKA (зочин)

CHINGGIS BITII SHAA VANGA 2012 OND DAIN GARNA GEJ ZUGNUSUN BDIIN!!!DELHIIN TUGSGUL 3000 HDEN OND CH BILE BDIIIN !!!!!!

mazy (зочин)

delhiin tugsgul unrheer 2012 ond bolno, Tiim bolohoor nasagiinhan nuutsalj bgaa humuus medvel boon yimeen samuun degdene

3d_MaX_ArT.™ (зочин)

Sain bna uu? bugdeerei Bi ene blog-nii yag ene buland durtai.:d)Oor goe zunduu sonirxoltoi umnuud oruulaarai admina.

3d_MaX_ArT.™ (зочин)

Goe sonirxoltoi shvv neeree.Oor goy goy sonirxoltoi umnuud oruulaarai ok amjilt nza.:d)

uyanga (зочин)

uneheer gaihamshigtai

bakv (зочин)

mmm

AXIOM

sonin yum shuu

eegii (зочин)

lincoln 1818ond bish 1809ond torson bas kennedy gedeg teatrt buuduulaagui ford gdg teatrt buuduulsan bna. Kennedy 1918bish 1917 onii 5sariin 29nd torson bas 1961ond ameriin 35dahi yoronhiilogch bolson bna. buruu taashaa medee neeted hurgeheesee omno sain sudlaj bmaar yumaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)